
Маань уншиж лам дамар тачигнуулах байх
Манай нэг гэр тэр чигээр уй гашууд автах
байх
Өнөө шөнө магад, сүүлчийн дарсаа шимж
Өөр хэн нэгний өвөрт эрхлэн жаргах байх
Өнгө сайхан зүсээ жуумалзанхан тольдоод
Өө сэвээ энгэсгээр сүүлчийн удаа халхлах
байх
Цагдаагийн машин дохио хангинуулан ирээд
Цонхны доор тоормослон нэг их чимээ гаргах
вий
Цаад хэдэд чинь би дургүй, дуудаж яах юм
Цааш харсан болохоос, би ямар хэрэг хийгээ
юу
Гоёлын торгон даашинз дор хярсан эрдэнэд
шунаж
Гуя хасаар минь бүжих хурууг дахиж
мэдрэхгүй
Энэ биед эрийн эрчим уусаж ахуйн
Эгэлгүй жаргалын оройд ахиж ер гарахгүй
Ингэж бодохоор яльгүй уйтай ч
Эргэж хургаад байх юмгүй, сайхан амьдарсан
Ээ дээ, та хэд минь санаж бэтгэрүүзэй
Ихдээ л нэг шөнө уйл, тэгээд сүнсийг минь
амраа
Цав цагаан даашинзаар хөрсөн биеийг хучаад
Цэцэг юугаар тэргүүнийг минь гоёорой
Цахирмаа цэцгийн сүрчгээр үнэрийг ариулж
Цаг нь болохоор авс өөд залаарай
Шунхан улаан өнгөөр уруулыг будаарай
Шуналтай, хүсэлтэй, шударга амьдарсан юм
болохоор
Шууд битгий газарт булж орхиорой
Шарилжид ороогдон, өтөнд идэгдмээргүй байна
Эцсийн удаа баруун хацрыг минь үнсээд
Эргэж ирэхээр чинь зүүнийг нь гэж шивнээрэй
Энэ биеийг минь ханатал нэг ширтээд
Илчит галд дээж болгон өргөөрэй
Тамаас дор амьдралаар алхаж үзэхдээ
Түлэгдэх вий гэж айж эмээж явсангүй
Түнэр харанхуй өөд айсуй одохын өмнө
Түүдгийн гэрэлд сүнсээ ганц баясгаад авмаар
байна
Тэмцлийн ширүүн гал дундуур тэс хөндлөн
давхиж явахдаа
Тэр галын тортогт харин тэргэл оюунаа
буртаглаагүй
Тэртэй тэргүй бие барсан бодолгүй хоосон
биеийг одоо
Түвдэх зүйлгүй шатаа, тэнгэрээс би та
нартаа талархана
/Зохиогч: Дусал Үг/
/Зохиогч: Дусал Үг/

amazing! loov it!
ReplyDeleteБаярлалаа
DeleteZovlon gher um uzegui ch setgeldee gantsaardaltai, amidrald ni hetsu zuilgui ch setgelig n dogdluulj gal tsogiig ni badraah sonirholtoi umgui tiim 1 uzesgelentei busgui. Bi bas haya boddog yum amidrald hairtai hze ch tursundu haramsdaggui gehde turugui bsn bol amar ch um shg neeh taivan amgalan dund untaad l untaad l,...
ReplyDelete