Ялгуун найргийн богинохон мөрүүдэд минь л
Янаг минь чи мөнхрөх хувьтай санж
Яндашгүй амьдралыг бид хамтдаа туулах хувьгүй
санж
Яруу түүхийг цугтаа бичилцэх аз нь дутаа юм
байж
Үрчгэр хөлий нь даавуун хөнжлөөр бүтээж
Үүрээр цайг тань чанаж суух хувь надад дутаж
Үсэн буурал минийхээ сарниж ахуй үзэсгэлэнг
Үргэхээс нь өмнө тольдож суух хувь чамд минь
дутаж
Зохиогч Дусал Үг
No comments:
Post a Comment