Үр минь
Үрлэн чинээ үр минь
Үргэсэн хунгаас унасан
Өд минь
Үлээсэн цэцгээс тасарсан
Дэлбээ минь
Одон сүргээсээ хагацсан
Цолмон минь
Оочсон модны зуурч үлдсэн ганц
Үндэс минь
Зуны сүүлчийн гүзээлзгэнэ минь
Намрын сүүлчийн шар навч минь
Хаврын сүүлчийн хөх яргуй минь
Өвлийн сүүлчийн шинэ цас минь
Охин насны сүүлчийн гуниг минь
Онгон биеийн улаахан тамга минь
Ойчих насны сэтгэлийн сахиур минь
Оньсого шиг хайрын үлгэр шиг үргэлжлэл минь/Зохиогч Дусал үг/
No comments:
Post a Comment